Төсөл, төсвүүд

Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор төслийн мастер төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн 2012 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор төслийн талаар авах арга хэмжээний тухай” 216 дугаар тогтоолоор баталсан.
00 300 #7C7C7C

Хүнд болон хөнгөн үйлдвэр

Төслийн хүрээнд эхний ээлжинд 7 төрлийн үйлдвэр барихаар төлөвлөгдсөн.
00 300 #7C7C7C

ДЭД БҮТЭЦ

Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор төслөөр дан ганц хүнд үйлдвэрүүдийг барьж байгуулахаас гадна хөнгөн болон дагалдах үйлдвэрлэлүүд, зам, тээвэр, харилцаа холбоо, инженерийн дэд бүтэц болон амьдрах таатай орчныг бүрдүүлсэн суурьшлын бүсийн бүтээн байгуулалтыг цогцоор нь шийдвэрлэхээр төлөвлөөд байна.
00 300 #7C7C7C

Байршил

Дорноговь аймгийн Сайншанд сум нь аж үйлдвэрийн цогцолбор барихад хамгийн тохиромжтой байршил юм.
00 300 #000000
Мэдээ:
2013-04-25 Төрийн өмчийн хорооны хурлаар “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ХК-ны 2013 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин батлагдав.
6000
КОМПАНИЙН ТУХАЙ

САЙНШАНД АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР ХК
АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор төслийн дэд бүтцийг барьж байгуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ХК-д дараахь ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.

Ажлын байрны нэр:
- Захиргаа, удирдлага, дотоод хяналтын албаны дарга
- Стратеги төлөвлөлт, санхүү хөрөнгө оруулалтын албаны дарга
- Стратеги төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн
- Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн
- Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн

Бүрдүүлэх материал:

- Ажилд бүртгүүлэх өргөдлийн маягт /Жич: Өргөдлийн маягтыг эндээс татаж авна уу./
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Диплом, гэрчилгээний хуулбар

дэлгэрэнгүйг эндээс мөн эндээс  харна уу.